1280 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий шинэ сургууль БЗД-т нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2017-10-13 14:17:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ерөнхий боловсролын 133 дугаар сургууль нээлтээ хийж, багш, сурагчдаа хүлээн авлаа.

Нээлтийн ёслолд БЗД-ийн Засаг дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон байнаТус сургууль нь нэг ээлжиндээ 640, хоёр ээлжиндээ нийт 1280 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай.

Сургуулийн барилгын хөрөнгийг 2014 онд дүүргийн удирдлагууд төсөвт суулгаж, “Батас Өргөө” ХХК барилгыг олон улсын стандартын дагуу барьсан хэмээн сургуулийн захирал онцлон хэлж байв.
 

Д.Өлзий.

Холбоотой мэдээ