Олонхи муж улсад засгийн газрын талыг баримтлагч нэр дэвшигчид ялжээ

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2017-10-16 11:40:47
МОСКВА. /ТАСС/. Венесуэлийн эрх баригч Нэгдсэн социалист намаас нэр дэвшигчид муж улсуудын амбан захирагчийн сонгуульд 23 бүс нутгаас 17-д нь ялсан тухай Венесуэлийн Үндэсний сонгуулийн зөвлөлийн дарга Тибисай Лусена ням гарагт хэвлэлийн хурал дээр мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
 
“Боливар муж улсад сонгуулийн дүн хараахан гараагүй байна. Сөрөг хүчний төлөөлөгчид өмнөх сонгуультай харьцуулбал амжилтаа бага зэрэг ахиулж, таван муж улсын амбан захирагчаар сонгогдов. Венесуэлийн газрын тосны олборлолтын 40%-ийг эзэлдэг, хүн ам шигүү оршин суудаг Сулия муж улсын амбан захирагчаар сөрөг хүчний “Ардчилсан нэгдлийн эвсэл”-ээс нэр дэвшигч Хуан Пабло Гуанипа сонгогдлоо” гэж Венесуэлийн мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
 
Сонгогчийн үнэмлэхийг 18,5 сая сонгогч авсан ба сонгуулийн ирц 61,14%-тай гарчээ.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ