Ахмадууд спортын таван төрлөөр өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-16 12:35:30
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Биеийн тамир спортын газар /БТСГ/, Ахмадын хороотой хамтран аймгийн засаг даргын ивээл дор “Ахмад-2017” аймгийн аварга шалгаруулах спортын тэмцээнийг Баруун-Урт хотноо амжилттай зохион байгууллаа. Ахмадууд спортын таван төрлөөр өрсөлджээ.

Тус тэмцээнд 11 сумын 150 гаруй ахмад оролцож, холимог волейбол, софт волейбол, шатар, теннис, буухиа гэсэн төрлүүдээр хурд хүчээ сорилоо.

Холимог волейбол, ширээний теннис, шатрын төрөлд Баруун-Урт сумын баг,  софт волейболын төрөлд Халзан сумын баг, буухиа тэмцээний төрөлд Дарьганга сумын баг тус тус нэгдүгээр байр, багийн нэгдсэн дүнгээр Баруун-Урт сумын баг хамт олон тэргүүлж цомын эзэд болжээ.

Тэмцээн ахмадуудын хувьд чөлөөт цагаа зөв өнгөрөөх, хөөлгөөн дасгал хийх, үе тэнгийнхэнтэйгээ уулзалдах гээд олон талын ач холбогдолтой болсон учир сэтгэгдэл өндөр байсан юм.

Энэхүү тэмцээн нь цаашид уламжлал болон зохион байгуулагдах аж.
Т. Одончимэг
 
Холбоотой мэдээ