П. Уянга: Бичиг үсгийн боловсролгүй хүмүүсийн ихэнх нь насанд хүрэгчид байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд бичиг үсгийн боловсролгүй 2000 гаруй иргэн байдаг гэж бүртгэгджээ. Эдгээр иргэдэд боловсрол нөхөн олгох ажлыг Албан бус насан туршийн боловсрол төв хийх ёстой. Тэгвэл тус байгууллага энэ үүрэгт ажлаа хэрхэн гүйцэтгэж байгаа талаар аймгийн Албан бус насан туршийн боловсрол төвийн багш, тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний сургагч багш П.Уянгатай ярилцлаа.
- Сайн байна уу? Юуны өмнө танд Монгол Улсад насан туршийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 20 жилийн ойн баярын мэнд хүргэе?
- Баярлалаа. Нийт уншигчиддаа болон Монгол Улсын Насан туршийн боловсрол төвийн хамт олондоо мөн баярын мэнд хүргэе.
- Албан бус Насан туршийн боловсрол төв /НТБТ/-ийн үйл ажиллагаа Сүхбаатар аймагт ямар түвшинд явж байна вэ?
- Сүхбаатар аймаг Монгол улсын хэмжээнд Албан бус/Насан туршийн боловсрол төвийг тусдаа байгуулсан анхны аймгуудын нэг. Анх 2013 онд төв нээгдэн үйл ажиллагаа явуулж эхэлж байх үе өнөөдрийн түвшин хоёр харьцуулашгүй өндөр түвшинд очсон. Агентлаг, албадын ажлын үзүүлэлтийн дүнгээр 2014 онд 3, 2015 онд 4-р байранд орснооор л бидний ажил ямар түвшинд явааг товчхон үнэлж болно.
- Сүхбаатар аймгийн хэмжээнд бичиг үсгийн боловсролгүй хичнээн хүн байна, эдгээр хүмүүст боловсрол олгох тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?
- Аймгийн хэмжээн 2016 оны эцсийн байдлаар 2153 иргэн гэж гарсан. Эдгээрийн ихэнх хувь нь ээж аав болсон хүмүүс байдаг. Насанд хүрсэн, аав ээж болсон хүмүүст боловсрол нөхөн эзэмшүүлэх гэдэг маш хүнд ажил. Тэд ихэнх нь өөрсдөө хүсэл сонирхолгүй байдаг. Боловсролгүй иргэдийн ихэнх нь ийм л хүмүүс байдаг юм. Гэсэн хэдий ч бид тэдний сурах хүсэл сонирхлыг төрүүлэхүйц амьдрах ухаанд суурилсан сургалтаар эдгээр хүмүүст бичиг үсгийн боловсролыг эзэмшүүлэхийг зорьж ажиллаж байна. Үүний минь үр дүн ч дээр дурдсанчлан гарч байгаа.
- Бичиг үсгийн боловсролгүй хүмүүст боловсрол нөхөн олгох ажил аймгийн хэмжээнд хэр ахицтай байгаа вэ, тодорхой үр дүнгээс танилцуулбал?
- Бид 2014 онд “Соёл урлаг, Боловсрол-Хөдөөд” арга хэмжээг Нийтийн номын сан, Боловсролын газартай хамтран, 2015, 2016 онуудад “Боловсролын аян”-г уламжлал болгон зохион байгуулаад байна. Аяны хүрээнд бид боловсролын үйлчилгээг малчны хотонд, гэрт хүрч хүргэж байгаагаараа бусад аянаас илүү онцлог үр дүнтэй ажил болж байгаа юм. Аяны хүрээнд бичиг үсгийн боловсрол эзэмшүүлэх сургалт, бичиг үсгийн боловсролын түвшин тогтоох шалгалт /иргэдийн хүсэл, сонирхолд тулгуурлан авдаг/, Боловсрол нөхөн олгох Дүйцсэн хөтөлбөрийн танхимын бус сургалт, Насан туршийн боловсролын үндсэн агуулгын хүрээнд сургалт явуулах зэрэг ажлуудыг зохион байгуулдаг. Мөн боловсрол нөхөн олгох Дүйцсэн хөтөлбөрөөр танхимын хэлбэрээр боловсролгүй иргэд тогтмол бага, суурь боловсролын нөхөн эзэмшиж байна. Суурь боловсрол эзэмшсэн суралцагчид маань цааш үргэлжлүүлэн МСҮТ-д дэвшин суралцдаг болсон гэх мэт боловсрол нөхөн эзэмших үйл ажиллагаа тасралтгүй, үр дүнтэй явагдаж байгаа. Жишээлбэл: Сүүлийн хоёр жилд гэхэд бага боловсрол 137, суурь боловсролыг 68 хүн боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрөөр эзэмшсэн байдаг. Мөн боловсрол нөхөн эзэмших хүсэлтэй иргэдийн тоо ч маш их болсон. Аль 1980, 90-ээд оны иргэд бичиг үсэг нөхөн эзэмших, суурь боловсрол нөхөн эзэмшмээр байна гэж санал хүсэлт тавьж манай байгууллагаар үйлчлүүлдэг болсон доо.
- Өөрийн байгууллагын хүрээнд сүүлийн үед хийж буй шинэлэг ажлуудаас дурьдвал?
- Манай байгууллагын шинэлэг бүтээлч ажил олон. Гэхдээ хамгийн чухал онцлог ажил бол Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтыг дурдмаар байна. 2015 онд манай байгууллага БСШУЯамнаас зарлагдсан “Тусгай хэрэгцээт боловсролын танхим байгуулах” төслийн уралдаанд шалгаран 22,0 сая төгрөгийн санхүүжилтаар танхимтай болсон. Ингэснээр боловсролын үйлчилгээ авч чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд боловсролын үйлчилгээнд бүрэн хамрагдах боломж нээгдэж байгаа юм. Манай төв сургалтын хуваарь гарган барель үсгийн сургалт, орон зайн зүг чигийн баримжаа олгох сургалт, дохионы хэлний сургалтыг харааны болон хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд тогтмол явуулж байна. Мөн компьютерийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг тусгай программ суулгасан компьютераар тогтмол явуулж байна.
- Монгол Улсад албан бус боловсрол үүсч хөгжсөний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа. 20 жилийн ойн хүрээнд хийсэн онцлог ажил?
- Монгол Улсад Албан бус боловсрол үүссэн түүх гэвэл албан сургалтаас ч эрт үеийн түүх яригдана. Харин өнөөдрийн 20 жил бол хуульд зааж оруулж ирсэн он цаг юм. Бид ойн хүрээнд багш нарынхаа ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор Дүйцсэн хөтөлбөрөөр Холимог бүлэгт Математикийн хичээлийг бага боловсролын түвшинд заах Ур чадварын уралдаан зохион байгуулж тэргүүлсэн Халзан сумын нэгжийн багш Б.Энхцэцэг улсын Ур чадварын уралдаанд амжилттай оролцож 5-р байр эзэлсэн. Мөн Насан хүрэгчдийн сургалтын хөтөлбөр боловсруулах Улсын уралдаанд төвийн багш П.Уянга миний бэлтгэсэн “Сэтгэлгээний гайхамшиг” хичээл 4-р байранд орлоо. Мөн хамт олноороо Ерөнхийлөгчийн зарлигтай мод тарих өдрөөр Дарьганга сумын ерөнхий боловсролын сургуулийн хашаанд ойн нэрэмжит жижигхэн төгөл байгуулаад ирсэн зэрэг олон олон амжилт бүтээлээр 20 жилийн ойгоо угтаж байна.
- Албан бус насан туршийн боловсрол гэхээр хэдэн бичиг үсэггүй хүмүүст ганц хоёр багш тоо, үсэг заадаг газар гэж ойлгох хүн их байдаг. Гэхдээ энэ хандлага одоо өөрчлөгдсөн байх гэж бодож байна. Ер нь иргэдийн ойлголт хандлага хэр байдаг юм бэ?
- Анх байгуулагдаад байхад олон бэрхшээл тулгарч байсан. Албан бус гэхээр л хүмүүс хувийн байгууллага юм уу гэсэн хандлагаар ханддаг байсан. Одоо бол төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж хэвшээд байна. Иргэд хүртэл хэрэгцээт сургалтаа хаана хандаж авах вэ гээд асуухаар манай байгууллагын нэрийг хэлнэ гэдэгт итгэлтэй байна аа.
- Та бүхний цаашид хийхээр бодож төлөвлөсөн ажил?
- Бид 2015 онд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Сүхбаатар аймагт Насан туршийн боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр батлуулан эхний үе шатаа хэрэгжүүлж тайлангаа тавихад бэлэн болоод байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид нийт иргэдийн 80 хувьд нь хүрч ажиллах зорилт тавин ажиллаж байгаа. Энэ зорилтдоо хүрнэ. Мөн Насан туршийн боловсролын салбарт ажиллаж байгаа бүх албан хаагчдын том зорилго бол албан бус боловсролын тогтолцооын хууль эрх зүйн орчинг сайжруулах юм. Үүний тулд улс орон даяар олон олон хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулагдаад байгаа.

- Баярлалаа
Т.Одончимэг