Эвдэрсэн талбайн нөхөн сэргээлтийг 90.0 хувьд хүргэнэ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 20:19:32

Өвөрхангай аймаг “Ногоон аймаг” болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд Сангийн яам, БОНХАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, аймгийн ЗДТГ, БОАЖГ хамтран “Орон нутгийн хөгжил ба ногоон эдийн засаг” сэдэвт сургалт семинарыг зохион байгууллаа.

Сургалтанд аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, албадын удирдлагууд, сумдын Засаг дарга, байгаль орчны байцаагч нар, байгаль хамгааах чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг 80 гаруй  хүн оролцож, ногоон эдийн засаг, ногоон ажлын байр гэх мэт ухагдахууны талаар ойлголт авсан ба үйлдвэрлэлийн салбарыг ногоон эдийн засаг руу хэрхэн шилжүүлэх арга зам, аймагт тавьсан зорилтыг хэрхэн биелүүлэх талаар хэлэлцсэн байна.

Өвөрхангай аймаг ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилгынхоо хүрээнд Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах, дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, уул уурхайн явцад эвдэрсэн талбайн нөхөн сэргээлтийг 90.0 хувьд хүргэх, төв суурин газрыг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн хэмжээг 2013-2016 онд дөрөв дахин нэмэгдүүлэх зэрэг олон зорилтыг тавиад байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ