Хангай суманд менингококк байж болзошгүй халдварт өвчин гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн Хөлөрт хэмээх газар намаржиж байгаа малчин Г-ын 4 настай охин Г.Н энэ сарын 14-ний 03 цагийн үед огцом халуурч, биеэр нь юм туурч эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Гэвч эмнэлэгт ирээд удалгүй нас баржээ. 15-ны өдөр аймгийн төвөөс мэргэжлийн багийнхан Хангай суманд очиж охинд задлан шинжилгээ хийсэн байна. Анхны шинж тэмдэг, эмнэлзүйн талаасаа менингококк байж болзошгүй гэж гарсан байна. Задлан шинжилгээний хариу 14 хоногийн дараа буюу энэ сарын 29 хавьцаа гарах юм байна.
Энэ сарын 15-наас хойш
Хангай сумын ЭМТ-өөс охины амьдарч байсан Тэрх багийн Хөлөртөд байгаа гэр, эдэлж хэрэглэж байсан бүх зүйл, орчинд нь байсан бусад 3 айл, орж гарсан хүн, техник хэрэгслийн хамт ариутгах арга хэмжээг авч ажиллажээ. Мөн охинтой ойр байсан эрүүл мэндийн ажилтнууд болон гэр орных нь бүх хүндменингококкын халдварын вакцин хийсэн байна.

Тус газар ажилласан хамтарсан ажлын хэсгийнхэн дээрх 4 айлын бүх хүнд үзлэг хийж, арчдас авчээ. Мөн туурах халуурах зэрэг ямар нэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт даруй хандахыг зөвлөсөн байна.
Хангай суманд сүүлийн арав гаруй жил менингококк халдварт өвчин гараагүй байна.
Менингококкын халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй, хэмжээ нь ижилгүй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Энэ өвчин нь агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварладаг бөгөөд ихэвчлэн 19 хүртэл насны тэр дундаа 6-36 сартай хүүхдүүд өвчилдөг байна.
Б.Гэрэлт-Од