Цэргийн хамтарсан сургуулилт нь дайнаар заналхийлсэн нөхцөл үүсгэдэг гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-18 09:14:03
САНКТ-ПЕТЕРБУРГ. /ТАСС/. “Солонгосын хойг дээр явуулдаг Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт нь БНАСАУ-ын хувьд дайнаар заналхийлсэн нөхцөл үүсгэдэг тул тэд ийм сургуулилтаа зогсоох ёстой” гэж Умард Солонгосын парламентын төлөөлөгч Парламент хоорондын холбооны ассамблейн хуралдааны завсарлагаанаар мягмар гарагт мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

“Америк, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтыг бид удаа дараа буруушааж байсан. Тэд Солонгосын хойг дээр цэргийн сургуулилт хийхээ зогсоох ёстой” гэж Умард Солонгосын төлөөлөгч сэтгүүлчдэд хэлсэн байна.

Умард Солонгос цөмийн болоод баллистик пуужингийн хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж, Америк болон Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаатай холбоотойгоор Солонгосын хойгт хурцадмал байдал намжихгүй байгаа юм. 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ