Хятад улсад орон нутгийн онцлогтой социализм хөгжлийнхөө шинэ эрин үед дэвшин орлоо гэв

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2017-10-18 11:31:06
БЭЭЖИН. /ТАСС/. Хятад улсад орон нутгийн онцлогтой социализм хөгжлийнхөө шинэ эрин үед дэвшин орж байна гэж БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өнөөдөр нээгдсэн ХКН-ын 19-р их хурал дээр илтгэл тавихдаа мэдэгдэв.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Манай нам Хятадын ард түмний бүх үндэстнийг нэгтгэж, дундаж баялагтай нийгэм байгуулахад ард түмнээ удирдан залж, дэвшин орж буй орон нутгийн онцлогтой социализмын шинэ эрин үед агуу ялалт байгуулах ёстой” гэж Хятадын удирдагч хэлжээ.
 
“Хятад улс хөгжил цэцэглэлтийн стратегийн боломж бололцоотой хэдий ч дотоод, гадаад хүчин зүйлсээс хамааралтай хүндхэн сорилтуудтай тулгарч байна. Сүүлийн таван жилд БНХАУ-ын удирдлагын хүрээн дэх авлигатай хийж буй тэмцэл үр дүнгээ өгч, эрх баригч намын байр суурийг бэхжүүлэх боломж олголоо” гэж Ши Жиньпин тэмдэглэсэн байна.
 
ХКН-ын их хурал аравдугаар сарын 24 хүртэл үргэлжлэх бөгөөд тус их хурлаар өнгөрсөн таван жилд намаас хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, Хятадын нийгэм-эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, ойрын жилүүдэд улс орноо хөгжүүлэх стратегийн чиг шугам зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.
Л.Батбаяр
Холбоотой мэдээ