Суллагдсан хоригдлуудад сүү, шар цай бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 23:08:23

"Өршөөл үзүүлэх тухай хууль"-д Увс аймагт хорих ял эдэлж байгаа 39 хүн хамрагдаж суллагдаад байна.

Эдгээр хүмүүстэй Увс аймгийн Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын холбооноос уулзалт зохион байгуулж, хүн бүрт шар цай, нэг литр сүүтэй бэлэглэн цаашдын ажил амьдрал нь сүү шиг цагаан байхыг ерөөжээ. Увс аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос идээний дээж цай, цагаан сүүгээр сэтгэлийн дэм өгсөн явдалд суллагдсан хоригдлууд талархаж, амьдралдаа дахин алдаа хийхгүй гэсэн байна.

“Аж ахуйгаас болон хүлээлгэнээс гарсан 17 хүний 1 нь Баян-Өлгий аймгийнх байсан бөгөөд бид замын зардлыг нь хариуцаж нутаг руу нь буцаасан. Үлдсэн хүмүүс нь манай аймгийнх тул орон нутгийн цагдаа нарт болон ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн” хэмээн Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ахмад Ж.Октябрь манайд мэдээллээ.

 Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ