УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан өндөрлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-20 00:44:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан өндөрлөлөө.
 
Тус хуралдаанаар сайд нарын томилгоог хэлэлцсэн юм. Тодруулбал,
 
1. Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар
2. Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар
3. Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар
4. Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар
5. Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар
6. Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар
7. Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар тус тус томилов.
 
Чуулганы өчигдрийн хуралдаанаар 
 
1.    Өлзийсайханы Энхтүвшинг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар
2.    Гомбожавын Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар
3.    Намсрайн Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар
4.    Нямаагийн Энхболдыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар
5.    Дамдины Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар
6.    Чимэдийн Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар
7.    Содномын Чинзоригийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар
8.    Цэндийн Нямдоржийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус томилсон юм. Үүгээр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн бүрдэж байгаа бөгөөд мөн өмнөх Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

Хуралдааныг хааж УИХ-ын дарга М.Энхболд шинээр томилогдсон сайд нарт хандаж ажлын өндөр амжилт хүсч, үг хэллээ. Өнөө өглөө 10 цагаас эхэлсэн чуулганы хуралдаан цаг сунгаж хуралдсан бөгөөд шөнийн 1 цагт хуралдаанаа хаав.
Б.Туул
 
Холбоотой мэдээ