Сургуулийн ажилчид монгол хэл, бичгийн чадвараа сорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-20 09:14:50
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулиас ерөнхий боловсролын сургуулийн үйлчилгээний ажилтан, ажиллагсдын мэргэжлийн ур чадвар, ерөнхий мэдлэгийг хөгжүүлэх, дээшлүүлэх, ажлын нөхцөл байдлыг сайжруулах, туршлага судлах, солилцох, спортын бие бялдарыг хөгжүүлэх зорилгоор “Ажилчдын баяр”-ыг зохион байгуулж байна.
Өмнөх жилүүдээс онцлог арга хэмжээ нь багийн гишүүд монгол хэл, бичгийн шалгалт өгч мэдлэг ур чадвараа сорьж байна. Энэ нь 2025 оноос төрийн бичиг хослон явагдахтай холбогдуулан авч байгаа арга хэмжээ юм. Энэ жилийн хувьд сургууль бүрийн ажилчдын төлөөлөл бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй баг нэгдсэн тэмцээнд оролцож байна. Мөн компьютерийн мэдлэг, чадвар, зураг төсөл гаргах, гагнуур хийх, гар бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт зэрэг тэмцээнүүдээр өрсөлдөж байгаа ажээ.
“Эрдмийн далай” сургуулийн захирал Д.Цогтоо анх 2002 онд сургуулийнхаа ажилчдын дунд “Ажилчдын баяр-“ыг тэмдэглэж байсан бол энэхүү арга хэмжээ өргөжин жил бүр ажил хэрэгчээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болжээ.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ