162 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
montsame_user@montsame.mn
2015-09-07 14:03:57

БНСУ-ын Эй Энд Ди компани Булган аймагт 162 сая төгрөгийн өртөг бүхий зарлан дуудах, мэдээллийн дохио дамжуулах дэвшилтэт тоног төхөөрөмжийг хандивлалаа.

Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохио дамжуулах дэвшилтэт олон үйлдэл бүхий энэхүү өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж нь газар хөдлөлийг нэг минутын өмнө мэдэрч, программдаа боловсруулан, таван баллаас дээш хүчтэй газар хөдлөлийг Онцгой байдлын ерөнхий газарт мэдээллэх чадвартай гэдгээрээ онцлогтой. Ийм дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж одоогоор Булганаас өөр аймагт суурилуулагдаагүй байна. Гамшгийн үед зарлан дуудах хуучин дохиолол манай аймагт 2 газарт л байсан юм байна.

П.Батням

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд