БНАСАУ-д эдийн засгийн шахалт үзүүлэхэд Хятад улс тусалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-23 13:10:52
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Пхеньянд эдийн засгийн шахалт үзүүлэхэд Хятад улс АНУ-ын эрх баригчдад дэмжлэг үзүүлж байна гэж Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Fox News телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн тухай ТАСС агентлаг уламжлав.
 
“Умард Солонгостой холбоотой асуудалд Хятад улс бидэнд үнэхээр тусалж байна. Тэд Умард Солонгост нийлүүлэх газрын тосны хэмжээнд хязгаарлалт тогтоож, банкны тогтолцоогоороо дамжуулан тус улсад үзүүлэх үйлчилгээгээ зогсоож байна. Тэд их зүйлийг хийж байна. Ер нь Бээжин Умард Солонгосын эсрэг мэдрэгдэхүйц чухал зүйлийг ч хийх чадвартай юм. Юу болохыг харж л байя” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэмдэглэжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ