Аврах, эрэн хайх ажиллагаанд Баянхонгорын Цагдаагийнхан оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-24 11:07:35
Баянхонгор /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгон сумын “Отгонтэнгэр” хайрханд сураггүй сураггүй болсон уулчдыг аврах, эрэн хайх ажиллагаанд оролцохоор Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын баг өчигдөр орой явжээ. 
Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн түр хүрээ” байгуулагдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулахаар мөрдөгч, шинжээч, цагдаа нарын бүрэлдэхүүнийг шуурхай томилон, мэргэжлийн анги байгууллагуудтай газар дээр нь очиж хамтран ажиллах үүрэг өгсний дагуу ийнхүү одоо газар дээр нь ажиллаж байгаа юм байна.
                                                                                                                Б.Мөнхзул
Холбоотой мэдээ