"Ногоон гэрэл цагаан шугам" тэмцээнд 100 гаруй хүүхэд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-24 12:16:01
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон сурагчдын дунд зохион байгуулдаг "Ногоон гэрэл цагаан шугам" тэмцээнд 8 сургуулийн 100 гаруй сурагчид оролцож, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ ахиуллаа.
Сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг олгох, болзошгүй аюул ослоос сэргийлэх, зөв дадал хэвшлийг олгох зорилгоор зохион байгуулдаг уг тэмцээн энэ жил аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатарын ивээл дор зохион байгуулагдаж тэргүүн байрыг Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагчид эзэлж шилжин явах цомын эзэд боллоо. Энэхүү тэмцээн зохион байгуулагдсанаар оролцогч хүүхэд бүр замын хөдөлгөөний тухай мэдлэг мэдээлэлтэй болж цаашид замын хөдөлгөөнд оролцохдоо дагаж мөрдөх төдийгүй болзошгүй эрсдлээс сэргийлэх ач холбогдолтой учраас жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах ажээ.
Б.Гантуяа
 
 
Холбоотой мэдээ