Дэлхийн 20 улс Умард Солонгостой тогтоосон дипломат харилцаагаа тасалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-24 17:09:07
СӨҮЛ. /ТАСС/. 2017 оны 1-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг төрийн эрхэнд гарснаас хойш дэлхийн 20 улс БНАСАУ-тай тогтоосон дипломат харилцаагаа тасалсан юм уу хязгаарлааад байгаа тухай өнөөдөр Өмнөд Солонгосын КBS телевиз мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.  

КBS телевизийн мэдээлснээр, Умард Солонгостой тогтоосон дипломат харилцаагаа тасалсан улсуудын эгнээнд тус улстай найрсаг харилцаатай байсан Мьянмар, Вьетнам, Уганда зэрэг улс саяхан нэгджээ.
 
Түүнчлэн Умард Солонгостой найрсаг харилцаатай байсан Португал улс БНАСАУ-тай дипломат харилцаагаа тасалсан байна. Үүнээс өмнө Мексик, Перу, Испани, Итали, Кувейт зэрэг улс Умард Солонгосын элчин сайд нарыг нутаг буцааж байсан аж.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ