Дээд хэмжээний стратегийн яриа хэлэлцээний механизм тогтоох санал дэвшүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт 11 дүгээр сарын эхээр Японд айлчлах үеэр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Энэтхэг, Австрали, Япон, АНУ-ын дөрвөн талт дээд хэмжээний стратегийн яриа хэлэлцээний механизм тогтоох тухай санал дэвшүүлнэ гэж Японы гадаад хэргийн сайд Таро Коно пүрэв гарагт Nikkei сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Япон улс стратегийн өргөн хүрээг хамарсан дипломат хүчин чармайлт гаргах үед ирээд байна” гэж Таро Коно мэдэгджээ.
Японы гадаад хэргийн сайд 8 дугаар сард Манила хотод болсон АСЕАН /Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр дөрвөн талт дээд хэмжээний стратегийн яриа хэлэлцээний механизм тогтоох тухай саналыг АНУ болон Австралийн Гадаад хэргийн сайд нарт тавьсан байна.
Япон улсын зүгээс хийж буй уг алхам нь бүс нутагт үйл ажиллагаагаа идэвхжүүлж, тэр дундаа “Нэг бүс нэг зам” санаачлага дэвшүүлэн нөлөөгөө өргөжүүлж буй Хятадын бодлогод хаалт тавихад чиглэсэн байж магадгүй гэж сонинд тэмдэглэжээ.

Э. Аянзаяа