Австралийн Дээд шүүх Шадар сайдаа албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАНБЕРРА. /Би-Би-Си/. “Давхар иргэншилтэй хүнийг төрийн өндөр албан тушаалд томилж болохгүй” гэсэн хуулийн заалтын дагуу Австралийн Дээд шүүх Шадар сайд Барнаби Жойсыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, өнгөрсөн оны долдугаар сард болсон сонгуулийн дараа томилогдсон Шадар сайд Б.Жойсоос гадна дөрвөн улс төрчийг Австралийн Дээд шүүх адил үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Австрали нь давхар иргэншилтэй хүмүүсийг төрийн өндөр дээд албан тушаалд томилохыг Үндсэн хуулиараа хориглосон байдаг аж.

Г.Доржханд