Баянхонгорт 1000 залуусын чуулган боллоо

ОРОН НУТАГТ | Баянхонгор
montsame_user@montsame.mn
2015-09-07 14:10:31

НАМЗХ-ны чуулга уулзалт Баянхонгор аймагт энэ сарын 14-17-нд болж 20 сумаас 1200 гаруй төлөөлөгч оролцов.

Чуулганы арга хэмжээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, дэд ерөнхийлөгчид болон бусад албаныхан оролцжээ. Чуулган аймгийн төвд нээлтээ хийгээд Эрдэнэцогт сумын Урт нарийн хэмээх  байгалийн үзэсгэлэнт  газрын Зүүн салааны аманд үргэлжилсэн юм.

Чуулганы туршид НАМЗХ-ноос залуусын хөгжил оролцоо сэдвээр олон сонирхолтой сургалт, хөгжөөнт тоглоомыг залуусын дунд зохион байгуулжээ. Мөн үеэр ажил үйлс, амжилт  бүтээлээрээ тэргүүлсэн залуусыг НАМЗХ-ноос “Алтан од”, Нийгмийн ардчиллын төлөөх, Сайн малчин зэрэг шагнал гардуулсан байна.

Тодруулбал, “Алтан од” шагналаар Баянцагаан сумын Д.Баянжаргал, Заг сумын С.Туяацэцэг, Жаргалант сумын П.Баярсайхан нар энгэрээ мялаасан юм. Энэхүү чуулганыг угтан хонгор нутгийн залуус Номгон хайрхандаа төрийн соёмбоо мөнхөлсөн нь бас нэгэн онцлох үйл явдал болов.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд