Умард Солонгосын удирдагч гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрт зочилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПХЕНЬЯН. /Ёнхап/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нийслэл Пхеньян хот дахь нэгэн гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээллээ.
“Умард Солонгост цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах хүртэл нь шахалт үзүүлнэ. Цөмийн зэвсэгтэй Умард Солонгосыг АНУ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис мэдэгдсэнээс нэг хоногийн дараа буюу өчигдөр Ким Жөн Ун олны өмнө тэр бүр гараад байдаггүй гэргий Ри Сол Жу болон Солонгосын хөдөлмөрийн намын нөлөө бүхий гишүүдийн хамт гоо сайхны үйлдвэрт зочилсон байна.
Ким саван, гоо сайхны бүтээгдэхүүнүүд барьсан зургуудыг Умард Солонгосын төв телевиз харуулсан байна. Тэрбээр тус үйлдвэрийн хамт олныг сайшаахын сацуу дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний гоо сайхны бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэхийг уриалжээ.
Түүний эцэг Ким Жөн Ир 14 жилийн өмнө энэ үйлдвэрт зочилж байсан гэнэ.

Г.Доржханд