Замын хөдөлгөөний ослоос болж орон нутагт 8 хүний амь эрсэджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-30 11:57:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 681 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Зөвхөн зам тээврийн ослын 446 дуудлага бүртгэгдсэнээс осол хэргийн улмаас 30 хүн гэмтэж бэртсэний 7 нь бага насны хүүхэд байв.

Орон нутгийн замуудад зам тээврийн  ноцтой таван осол бүртгэгдэж, үүний улмаас 8 хүний амь нас хохирч, 4 хүн гэмтсэн байна. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас хойш 20 км зайтай Шанд гэх газрын ойролцоо асфальтан замд "T.Landcruiser-80" маркийн автомашин онхолдож, жолооч 39 настай Г, зорчигч Г нарын хоёр хүний амь нас хохирч, хамт явсан хоёр хүн гэмтсэн бол Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг Эрчим хүчний ТӨХК-ийн урд асфальтан замд  "T.Crown" маркийн автомашин дулааны хоолойн шугам мөргөж, жолооч зорчигч нарын 3 хүний амь нас хохирсон хэргийг шалгаж байна. Ийнхүү орон нутагт найман хүний амв үрэгдсэн харамсалтай осол гарчээ. Иймд жолооч нарыг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгслээс жолоодохоос татгалзаж, анхаарал болгоомжтой зорчихыг ЗЦА-аас анхааруулж байна.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ