Багийн ИНХ-ын дарга нарын сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-30 12:25:18
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нийт багийн Иргэдийн нйитийн хурал /ИНХ/-ын дарга нарын сургалт Булган суманд болж байна. УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Щвейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн шугамаар зохион байгуулж байгаа сургалт багийн ИНХ-ын үйл ажиллагааг хэрхэн удирдан зохион байгуулах, түүнд иргэдийг хэрхэн татан оролцуулах талаар мэдээлэл өгөх, санал солилцоход чиглэж байна.
Энэ төслийн хүрээнд өмнө нь аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалт зохион байгуулсан юм.
УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Щвейцарийн хөгжлийн агентлаг тус аймгийн ИТХ-тай хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг 2013-2015 онд амжилттай хэрэгжүүлсэн. Уг төслийн хоёр дахь шатыг хэрэгжүүлж эхлээд байгаа нь энэ юм гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ