Малайзын Сабах мужид монгол биеэ үнэлэгчийг баривчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Малайзад биеэ үнэлж байсан монгол эмэгтэйг баривчилсан тухай мэдээллийг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байна.
Малайзын зүүн хойд Сабах мужийн төв Кота Кинабалу хотын зочид буудлуудад цагдаа нар өнгөрсөн баасан гарагт шалгалт хийх үеэр уг хэргийг илрүүлжээ. Энэ үеэр 25-27 настай монгол, хятад хоёр бүсгүй биеэ үнэлж байхад нь баривчилсан байна. Учир нь тэдгээр бүсгүй "WeChat" сүлжээ ашиглан биеэ үнэлэх ажиллагаа явуулж байжээ. Сабах мужид Монголын харьяат биеэ үнэлэгч илрүүлж байгаа анхны тохиолдол нь энэ явдал болохыг мөрдөн байцаагч онцолсныг уг мэдээнд дурдсан байна.
Ж.Батсайхан