ШШГЕГ-ынхан өнчин хүүхдүүдэд 520.000 төгрөг хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-30 13:55:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШШГЕГ-аас нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүтэн өнчин хүүхдүүдийн хөгжлийн сангийн 5-18 насны 24 бүтэн өнчин хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх "Сайхан сэтгэл" аянд нэгдэв. Өнчин хүүхдүүдийн  хоол хүнс, хичээлийн хэрэгсэл, дулаан хувцас, түлээ нүүрс, гэр олгох, эмчилгээнд хамруулахад нь зориулан ШШГЕГ-ын алба хаагчид 520.000 төгрөг цуглуулав.
Энэхүү хандиваа тус газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, Сургалт, арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Р.Саруултамир нар "Бүтэн өнчин хүүхдүүдийн хөгжил сан"-гийн удирдах зөвлөлийн дарга Э.Батхолбоод гардуулан өгч, хүүхдийн төлөө хийж буй сайн үйлсийн ажилд нь амжилт хүслээ.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ