Хүрэн манжин, луувангийн үр шилдэг бүтээгдэхүүнээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 14:30:58

Орхон аймгийн Жаргалант сум ургацын баяраа тэмдэглэлээ. Тус суманд есөн аж ахуйн нэгж, 174 иргэн төмс, хүнсний ногоо тарьжээ. Төмс тариалсан иргэд Сэлэнгэ аймгийн "Гачуурт" компаниас  үрээ худалдаж авсан байна.

Энэ зун хур бороо багатай байсан ч Жаргалант сумын ногоочид нэг га талбайгаас 120 центнэр төмс, хүнсний ногоо нэг га-аас 130 центнерийг хураан авчээ. Харин үр тариаг нэг г-аас  14.4 центнерийг хураасан нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлт юм. Жаргалант сум ургацын баяр тэмдэглэх үеэрээ сумынхаа брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулсан юм. Тус сумын шилдэг бүтээгдэхүүнээр хүрэн болон шар манжин, луувангийн үр тодорлоо. Шинэ сортын үр гаргах нь газар тариалангийн салбарт маш чухалд тооцогддог. Түүнчлэн 25 кг хулуу тарьж ургуулсан тариаланчийг ургацын баярын үеэр онцлон сурталчиллаа.  

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ