70 настай малчин эмэгтэй Европын аваргаас хос медальтай ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 14:37:29

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүрэнгол багийн малчин эмгэн Д.Аюур өдгөө 70 насыг шүргэж яваа ахмад тамирчин юм. Тэрээр улсын чанартай олон удаагийн гүйлтийн тэмцээнд түрүүлж байсан байна.

Малын бэлчээрт хонио хариулж явахад нь нийслэл хотод тэмцээнд явуулжээ. Улсдаа түрүүлээд хилийн дээс алхан тэмцээн уралдаанд оролцож Монгол Улс, Говь-Алтай аймгийнхаа нэрийг олон улсад гаргаж  өнгөрсөн жил Азийн ахмад настны хөнгөн атлетикийн тэмцээнээс хос хүрэл медаль хүртсэн бол саяхан Европын аварга шалгаруулах тэмцээнээс мөн л хос хүрэл медальтай ирлээ.

"Мал дагасны ач буян биз. Гүйхгүй удахаар бие хөшөөд байх шиг санагддаг гэсээр инээд цалгиулан ярих Аюур гуай олон малтай, ямааныхаа ноолуурыг мөнгө болгон банкинд хадгалаад тэмцээний зардалдаа зориулдаг хэмээн өгүүлж" байлаа.

                                                                                                         Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ