Золбин нохой устгахад 2,4 сая төгрөг шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 15:11:24

Төв аймгийн Зуунмодод 11 сарын байдлаар 350 орчим золбин нохой байгаа ч хөрөнгө мөнгө хүрэлцээгүйн улмаас устгалын ажлыг зохион байгуулж чадахгүй байгаа тухай Хот тохижуулах газар мэдээлэв.

Иймд сумын засаг даргад хүсэлт тавьж, золбин нохдын тоо олширч, иргэдийн амар  тайван байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйд хүрсэн тул энэ онд дөрвөн ч удаа устгал хийж, 700 гаруй нохой устгахад жилийн төсвийн / 6 сая төгрөг/ 87 хувийг зарцуулсныг дуулгаад, устгал явуулахад шаардагдах 2 сая 450 мянган төгрөг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ