Аймгийн БТСГ-ынхан сумдад ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Биеийн тамир, спортын газар /БТСГ/-ын ажлын хэсэг энэ сарын 07-ны өдрөөс эхлэн бүх сумдадаа ажиллахаар болжээ. Тэд тус газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх аж. Өнгөрөгч есөн сард Баяндэлгэр, Халзан сумдад ажиллаад ирсэн байна.
“Бид сумдадаа ажиллах шаардлагатай байгаа юм. Нэгдүгээрт, бидний хувьд БТСГ-ын үйл ажиллагаа, хүрээг тэлэх бодлого барин ажиллаж байгаа. Үүний эхлэл бол аймгийн Засаг даргын сумдын дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд тухайн дарга биеийн тамир спортын салбарт юу юу хийж хэрэгжүүлсэн байх шаардлагатай вэ гэсэн тусгай заалтыг оруулж өгсөн. Үүний хэрэгжилт газар дээрээ ямар байна вэ, манай зүгээс бодлогын хувьд зөвлөн туслах ямар боломж байна вэ гэдгийг сумдад ажиллах үеэрээ судлах юм. Хоёрдугаарт, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Биеийн тамир, спортын тухай шинэчлэгдсэн хууль мөрдөгдөж эхэлнэ. Шинэ хуулиар бүх сумдад биеийн тамир, спортын асуудал хариуцсан арга зүйч ажиллах учир энэ мэргэжилтэнг хэрхэн сонгох талаар сумдын удирдлагуудтай ярилцана. Гуравдугаарт, ирэх жил БТСГ-ын 70 жилийн ой тохионо. Ойн ажлын хүрээнд сумдын спортын бага наадмыг ирэх оны тавдугаар сард зохион байгуулна. Үүнийг хэрхэн ямар байдлаар зохион байгуулах, сумд ямар байдлаар яаж оролцох талаар ярилцах юм. Мөн газрынхаа ажлыг давхар танилцуулах, зөвлөн туслах ажлыг хийх болно. БТСГ ийм зохион байгуулалттайгаар, тусгай ажлын хэсэг гаргаад сумдадаа нэг бүрчлэн ажиллаж байсан тохиолдол ховор. Манай албадын дарга нар ажлын хэсэгт багтаж байгаа. Энэ үеэр сумдад хүн амын бие бялдарын сорилыг давхар авна...” гэдгийг аймгийн БТСГ-ын дарга Б.Өлзийтогтох хэллээ.
Ажын хэсгийнхэн 11 дүгээр сарын 07-ны өдөр замдаа гарах бөгөөд эхний ээлжинд Асгат, Эрдэнэцагаан, Наран, Дарьганга, Онгон сумдад ажиллана.

Т.Одончимэг