Хэвлэл мэдээллийн салбарын 2017 оны шилдгүүдийг шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс Монголын Үндэсний сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын 2017 оны шилдгүүдийг шалгаруулахаар нэр дэвшигчдийн материалыг өнөөдрөөс хүлээн авч эхэллээ.
Салбарын оны шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын идэвх санаачилгыг өрнүүлэх, мэргэжлийн сэтгүүлзүйн үнэлэмжийг тодорхойлох зорилгоор Монголын үндэсний сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын 2017 оны шилдгүүдийг "Оны шилдэг сэтгүүлч”, "Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн багцаар дараах номинациар шалгаруулна.
1. ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:
Монгол Улсын 2017 оны "Шилдгийн шилдэг сэтгүүлч” – 1
2017 оны хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер – 1
2017 оны сэтгүүлзүйн шилдэг судлаач - 1
2017 оны сонины шилдэг сэтгүүлч - 1
2017 оны сэтгүүлийн шилдэг сэтгүүлч - 1
2017 оны радиогийн шилдэг сэтгүүлч - 1
2017 оны телевизийн шилдэг сэтгүүлч - 1
2017 оны мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч -1
2017 оны орон нутгийн шилдэг сэтгүүлч - 1
2017 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлч – 1
2. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА:
Монгол Улсын 2017 оны "Хэвлэл мэдээллийн шилдгийн шилдэг байгууллага” - 1
2017 оны шилдэг сонин - 1
2017 оны шилдэг сэтгүүл - 1
2017 оны шилдэг радио - 1
2017 оны шилдэг телевиз - 1
2017 оны шилдэг мэдээллийн сайт - 1
2017 оны орон нутгийн шилдэг телевиз - 1
2017 оны орон нутгийн шилдэг сонин – 1
Нэр дэвшиж буй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных, нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байх, нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргах, нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг тодруулан дурдах зэрэг шаардлагыг хангасан байх ёстой.
Нэр дэвшигчдийн материалыг ирэх сарын 01-ний хооронд ажлын цагаар хүлээн авах юм.
Шагналыг МСНЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын нэгдсэн шинэ жилийн ёслолын үеэр ирэх 12 дугаар сарын 08-нд гардуулах аж.

Ж.Болор