Эрэн сурвалжилж баривчлах зөвшөөрөл олгожээ

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2017-11-04 10:47:05
МАДРИД. /ТАСС/. Каталони мужийн захирагчийн албан тушаалаас огцруулаад байгаа Карлес Пьигдемон болон мужийн засгийн газрын гишүүн асан дөрвөн хүнийг үндэсний болон олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах, баривчлах зөвшөөрөл олгох тухай тогтоолыг Испанийн Үндэсний шүүхийн коллеги батлав гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
Шүүхэд дуудахад хүрэлцэн ирээгүй Каталони мужийн  экс захирагч болон түүний хамтран зүтгэгчид одоо Бельгид байгаа юм. Каталони мужийн засгийн газрын гишүүн байсан найман хүнийг төсвийн мөнгийг үргүй зарцуулсан, үймээн самуун дэгдээсэн зэрэг үндэслэлээр цагдан хориод байгаа билээ.
 
Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой Каталонийн засгийн газрыг огцруулах болон парламентыг тараах шийдвэр гаргасан бөгөөд автономит мужид 12 дугаар сарын 21-нд бүх нийтийн сонгууль явуулахаар товлосон байна.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ