Хүүхдийн төлөө зөвлөл ирэх онд хийх ажлаа төлөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-04 21:32:40
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл энэ сарын 2-ны өдөр анхны хуралдаанаа хийж, зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Зөвлөлийн гишүүдийн ажлын чиг үүрэг, дүрэм журмыг хэлэлцэн баталж, зөвлөлийн 2017 онд хийх ажлыг тодорхойлжээ.
Мөн 2018 онд аймгийн хэмжээнд хүүхдийн талаар анхаарах асуудлуудыг хөндөж, Кино театр, Нийтийн номын сан байгуулах, “Хүүхдэд ээлтэй орон нутаг”, “Аз жаргалтай гэр бүл” гэсэн хоёр дэд хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх, Баруун бүсийн хүүхдийн чуулган хийх, Бүтэн өнчин хүүхдийн “Амьдралын гараа” дэмжлэгийн сан байгуулах, Угийн бичиг хөтлүүлэх гэх мэт томоохон ажлууд хийхээр төлөвлөсөн байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ