Галт зэвсэг бүртгэл 30 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-11-08 18:51:08
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд “Зэвсэг-2017” нэгдсэн арга хэмжээ 10 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 05-ны хооронд явагдаж байгаа. Сүхбаатар аймгийн хэмжээнд галт зэвсгийн бүртгэлийн ажил 30 хувьтай үргэлжилж байна.

“Иргэд хуулийн хугацаанд галт завсгээ харъяа цагдаагийн байгууллагад бүртгүүлэх ёстой. Энэ жилээсулсын нэгдсэн санд галт зэвсгийн гол төмөр, замын дугаар орж байгаатай холбоотой иргэдийг галт зэвсгээ гэрчилгээний хамт өөрийн биеэр авчирч бүртгүүлэхийг шаардлаж байгаа. Манай аймгийн хэмжээнд иргэдэд ан агнуурын зориулалтаар 1005 буу, харуул хамгаалалтын зориулалтаар 10 гаруй галт зэвсгийг иргэд эзэмшдэг. Бүртгэлийн ажил одоогоор 30 хувьтай үргэлжилж байна” хэмээн аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, ахмад Б.Саранчимэг хэллээ.

Галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүр цагдаагийн байгууллагад тоолуулах үүрэг хүлээдэг. Мөн галт зэвсэг шинээр авсан иргэн болон галт зэвсэг эзэмшигч нь шилжсэн тохиолдолд галт зэвсгийн тухай хуулийн дагуу тухайн газрынхаа цагдаагийн байгууллагад галт зэвсгээ заавал бүртгүүлэх ёстой. Гэтэл шилжсэн иргэдийн хувьд энэ ажилд хайнга хандаж, зөрчил гаргасаар байгаа гэнэ. Тиймээс хуулийн хугацаанд галт зэвсгээ бүртгүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.  Галт зэвсгээ бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулийн дагуу 40 000 хүртэлх төгрөгөөр торгодог:

Тус аймгийн хувьд өнгөрсөн жил галт зэвсгийн бүртгэлийг 100 хувь гүйцэтгэж байжээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ