Булган аймгийн төв ганцхан номын дэлгүүртэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-14 20:52:15

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хавдрын эмчээр томилогдсон нөхрийгөө даган ирсэн гэх эмэгтэй Булган суманд номын дэлгүүр ажиллуулаад 8 сарын нүүрийг үзэж байна.

Ч.Наранцэцэг хэмэхэ хүүхдийн зохиолч энэ бүсгүй уран зохиолын номуудыг Улаанбаатарт худалдагддаг үнээр нь зардаг бөгөөд “ Эгч нь Булган нутгийн номонд дуртай иргэдэд буян хийж л сууна даа” гэж ярьсан юм.

Түүнийг саяхан Хишиг – Өндөр сумын сургуулийн захирал урьж сурагчидтай уулзалт хийж, иргэдэд номын худалдаагаар үйлчилсэн юм.

Эндээс санаа авч дараа дараачийн сумд түүнийг уриад байгаа бөгөөд дашрамд дурдахад манай аймгийн төвд энэ эмэгтэйн ажиллуулдаг номын дэлгүүрээс өөр номын дэлгүүр байдаггүй юм. Номын дэлгүүрт хүүхдийн, уран зохиолын, мөн хичээлийн сурах бичгүүд сургалтын материал, шинжлэх ухааны гээд салбар бүрийн ном байна.

П.Батням

 

 

 

Холбоотой мэдээ