Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудын дунд илтгэлийн уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсад нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний түүхт 25 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-аас “НӨУБ-ын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт илтгэлийн уралдааныг зарлан явуулж байна.
Илтгэлийн уралдааны зорилго нь нутгийн өөрөө удирдах байгууллагын өнөөгийн хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх, цаашдын хандлагад ямар өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага байгааг илтгэх, орон нутгийн хөгжилд нутгийн өөрөө удирдах байгууллагын оруулах хувь нэмэр, үнэ цэнийг таниулахад оршиж байгаа аж. Илтгэлийн уралдаан нь аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч, нарийн бичгийн дарга, багийн ИНХ-ын дарга нарын дунд зохион байгуулагдаж байна.
Тус уралдааны шүүгчээр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг, ажлын албаны мэргэжилтэн Ж.Сорог, мөн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 1992-2001 онд ажиллаж байсан Х.Батсүх нар ажиллах аж.

Б.Батхүү