"Өвөг дээдсийн захиас" түүхэн жүжиг тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-10 11:01:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Зохиолч, түүхийн шинжлэх ухааны доктор Хабышийн Исламын "Өвөг дээдсийн захиас" /Аталар аманаты/ түүхэн жүжиг энэ сарын 16-18-ны өдрүүдэд аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт тоглох гэж байна.

1982 онд туурвисан тус бүтээлийг Монголын казахуудын тус нутагт нүүж ирж суурьшсаны 150 жилийн ойг тохиолдуулан тайзнаа амилуулж байгаа нь энэ ажээ. Ерөнхий ивээн тэтгэгчээр БСШУСЯ ажиллаж байгаа бөгөөд жүжгийг тавихад шаардагдах 16 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Жүжгийн уран сайхны удирдагчаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Рахымын Өсерхан, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Бадейн Муратбек нар ажиллаж байна.

Жүжигт ХІХ дүгээр зууны хоёр дахь хагас дахь Монголын казахуудын нийгмийн амьдралыг өгүүлсэн байна. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ