АНУ Ливи дэх "Лалын улс"-ын байрлалд цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-15 13:25:45

ВАШИНГТОН. /NHK/. “Лалын улс” бүлэглэлийн нөлөө бүхий толгойлогчийг устгах зорилгоор АНУ-ын арми Ливид агаараас цохилт өгчээ.

Баасан гарагт өгсөн агаарын цохилтын зорилго нь Иракийн иргэн Абу Набил буюу Виссам Наджм Абд Зайд аль Зубайдиг устгах байсан гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны дарга Питер Кук мэдэгдэв.

Баасан гарагт Парис хотод халдлага гарахаас өмнө уг ажиллагааг баталсан байсан гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, Абу Набилийг устгаснаар Ливи дэх “Лалын улс” бүлэглэлийн үйл ажиллагааны чадавх буурна гэж мэдэгдсэн байна.

Уг агаарын цохилт нь пүрэв гарагт “Лалын улс”-ын гишүүн Жихад Жоныг устгах зорилгоор өгсөн нисгэгчгүй онгоцны агаарын цохилтын дараа болжээ. АНУ тэргүүтэй эвсэл Жихад Жоныг устгагсан гэж үзэж байна.

Д.Нямтулга 

Холбоотой мэдээ