“Увс дуулиан -2017” тэмцээн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит, Увс аймгийн Хөлбөмбөгийн холбоо, БТСГ-аас хамтран зохион байгуулж буй “Дуулиан-2017” футзалны аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын ордонд эхэллээ. Тус тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд ур чадвар сайтай тоглогчдын бүрэлдэхүүнтэй аймгийн шигшээ баг эндээс тодрох юм.
Нийтдээ 48 багийн 500 гаруй өсвөрийн тамирчид энэ сарын 10-12-ны хооронд гурван өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. "Дуулиан" тэмцээн Увсад жил бүр зохион байгуулагдснаар тамирчдын ур чадвар нэмэгдэж, улмаар хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт 10 гаруй тамирчин төрөн гарчээ. Нээлтэнд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга, Аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүлэгч Б.Бат-Ерөөлт, БТСГ-ын дарга Б.Ганболд, Хөлбөмбөгийн холбооний тэргүүлэгч Д.Бэгзжав нар оролцож тамирчдад амжилт хүслээ.

Б.Батхүү