Татвар төлөгчийн тооллого 25-ныг хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-11 13:00:33
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Татвар төлөгчийн тооллого улсын хэмжээнд 2017 оны 11 дүгээр сарын 1-нээс 25-ны хооронд явагдаж байгаатай холбогдуулан Татварын хэлтсээс мэдээлэл өглөө.

Тооллогод аймаг орон нутгийн татварын алба нутаг дэвсгэрийн зарчмаар үйл ажиллагаа эрхэлж буй Татварын албанд бүртгэлтэй болон бүртгэлгүй, татвар ноогдох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, түрээслэгч, хувь хүн, хуулийн этгээд, төсөвт болон төрийн бус байгууллага, салбар, төлөөлөгчийн газар, СӨХ, төлөөний газар, бизнесийн үйл ажиллагаа явуулж төлбөрийн баримт олгох үүрэг бүхий цэг бүрийг хамруулах ажээ.

Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 01,02 тоот албан даалгавар болон Татвар төлөгчийг бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны зорилт, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, татвар төлөгчөөр бүртгүүлбэл зохих хуулийн этгээд, хувь хүн, татвар ногдох зүйлийн бүртгэлийн мэдээллийг сайжруулах, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн байршил, татварт хамрагдалт, хуулийн хэрэгжилтийг тодорхойлох, цаашид хуулийн этгээдийн улсын бүртгэл болон татвар төлөгчийн бүртгэлийн ажлыг нягт уялдуулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зорилготой ажээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ