Орхон аймгийн чиглэлийн замыг өнөөдөр нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-11-13 10:34:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутагт цас их орж, шуургатай байгааг ЗЦА-наас мэдээлж байна. Орхон аймагт их хэмжээний цас орсны улмаас өчигдөр оройноос эхлэн энэ чиглэлд зам хаагдаад байгаа. Харин өнөөдөр өглөө энэ чиглэлийн замыг нээсэн гэж Онцгой байдлын газраас мэдээлж байна.
Ойрын өдрүүдэд  цас их хэмжээгээр орж үзэгдэх орчин хязгаарлагдмал байх тул онцын шаардлагагүй бол хөдөө, орон нутагт зорчихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.  Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр, энэ сарын 13-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 14-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 15-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд говь, талын нутгаар, 14-16-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээллийг гаргаад байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ