Ерөнхийлөгчийн албан тушаалд дахин сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-11-13 13:25:39
МОСКВА. /ТАСС/. Словенийн бүрэн эрх нь хүчин төгөлдөр хэвээр байгаа Ерөнхийлөгч Борут Пахор тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 52,94%-ийн санал авч, ялалт байгууллаа гэж Словенийн Сонгуулийн улсын комисс ням гарагт саналын хуудсын 99,98%-ийг тоолсны дараа мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
Энэ удаагийн сонгуульд нийт 1,7 сая сонгогчийн 41,74% нь оролцсон байна. Сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараа 54 настай Пахор нь өөрийг нь дэмжсэн бүх хүнд талархал илэрхийлж, “словеничүүд өөртөө илүү итгэлтэй, бүрэн эрхээ илүү мэдэрдэг, сэтгэдэг, бага маргалддаг болж байна” гэж тэмдэглэсэн байна. Тэрээр 2012 оноос ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа юм.
 
Словени нь парламентын бүгд найрамдах улс учраас ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал байдаг. Ерөнхийлөгч нь улс орноо олон тавцанд төлөөлөх, ерөнхий сайдад нэр дэвшигчийг парламентад санал болгох, Улсын хурлын сонгуулийг товлох, хууль санаачлах, элчин сайдуудыг томилох, эргүүлэн татах, өршөөл үзүүлэх, шагнах эрхтэй бөгөөд зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч байдаг ажээ.
 
Л.Батбаяр
 
Холбоотой мэдээ