Сэлэнгэ аймагт дэд зөвлөл байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-11-16 10:59:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Авлигатай тэмцэх газрын Сэлэнгэ аймагт ажиллаж буй Ажлын хэсэг тус аймаг дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн 3 гишүүнийг сонгон шалгаруулж, ажлыг нь эхлүүллээ. Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, ИТХ-ын дарга Г.Бямбаа, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн нар Сэлэнгэ аймгийн төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих иргэдтэй хамтран ажиллах гэрээ байгуулав гэж АТГ-аас мэдээлэв.
 
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ