“Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэнд шилдэг уран бичээчид бүтээлээ дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-11-16 12:06:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой-Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт маргааш Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болно.

2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг өнөө жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, 8 шилдэг уран бүтээлч, 55 сурагч багачуудын бүтээлийг дэлгэх юм.

Үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл үнэ төлбөргүйгээр олны хүртээл болно.
Ж.Болор
Холбоотой мэдээ