“Хонгор-1000” орон сууцны хорооллын ажил төлөвлөлтийн дагуу үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 14:15:12

“Хонгор-1000” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Хонгор-1000” орон сууцны хорооллын ажил хийгдэж байна.

Тус орон сууцны хороололд одоогийн байдлаар 144 айлыг 4-н барилга баригдаад буй. Мөн 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад ороод байгаа. Төлөвлөлтийн дагуу 856 айлын орон сууцыг барьж байгуулах шаардлагатай бөгөөд ирэх жилүүдэд төлөвлөлтийн дагуу 81-н айлын 9 давхар барилга хоёр, 40 айлын 21-н барилга баригдах юм байна.

“Хонгор-1000” орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээг барих ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Сан” ХХК гүйцэтгэж, 2014 онд нийт ажлын 60 хувь нь хийгдсэн аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ