Аймгийн хэмжээнд цасанд боогдож болзошгүй 30 шахам зам, даваа байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-17 01:26:23
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн зарим нутгаар цас их хэмжээгээр орж хот хоорондын болон орон нутгийн чанартай зам, даваа цасанд боогдож магадгүй байна. Иймээс зорчиход бэрхшээлтэй болж, хаагдаж болзошгүй 29 зам, давааны судалгааг сумдаас авч, шаардлагатай үед ажиллах 120 орчим техник, 1100 гаруй хүнийг бэлэн байдалд оруулаад байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
 
Хот хоорондын замын зорчих нөхцлийн аюулгүй байдлын хангах талаар ямар арга хэмжээ авч байгааг аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.Нарангэрэлээс тодруулахад, Авто зам засварын “Булган АЗЗА” ТӨХК-тай орон нутгийн зам даваа хаагдсан үед ажиллах хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулж, хот хоорондын чанартай авто замын дагуу Хөвсгөл аймгийн Тариалан, өөрийн аймгийн Дашинчилэн сум болон Хутаг-Өндөр сумын Хавиргын бэл, Бугат сумын Зоон даваа зэрэг газарт шуурхай ажлын хэсэг ажиллуулахаар төлөвлөөд байна гэж ярилаа.
М.Батжаргал

Холбоотой мэдээ