Шүлхийн дэгдэлт бүрэн зогссон гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт наймдугаар сараас хойш гарсан шүлхий өвчний тархалт бүрэн зогссон гэдгийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /ХХААГ/-аас мэдэгдлээ. Шүлхий зургаан сумын есөн голомтын 56 малчин өрхийг хамарч, нийт 1101 мал өвчилснийг бүгдийг устгажээ.
Хамгийн сүүлд Уулбаян сумын Баян багийн Хашаат гэх газар шүлхий өвчний тохиолдол гарч 17 үхэр өвчилсөнийг мөн устгалд оруулжээ. Улмаар 10 дугаар сарын 26-наас хойш дахин өвчлөл илрээгүй, одоогоор тус суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 23-нд дэглэм цуцлагдах аж.
Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ямар ажил, арга хэмжээ авч байгаа талаар аймгийн ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтохоос тодруулахад “аймгийн хэмжээнд шүлхий өвчний дэгдэлт бүрэн зогссон. Гоц халдварт өвчинтэй тэмцэх, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 200 гаруй төрийн албан хаагч, иргэд, малчид оролцлоо. Бид цаашид өвчнийг дахин гарахаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг 10 дугаар сарын 24-нөөс эхлүүлсэн. Одоогоор нэгдүгээр ээлжийн тарилга 84 хувьтай, хоёрдугаар ээлжийн тарилга есөн суманд хийгдэж байна. Энэ вакцинжуулалтын ажлын хүрээнд 13 сумын бүх үхэр, Түвшинширээ, Түмэнцогт сумын өвчлөмтгий дөрвөн төрлийн малыг вакцинд хамруулж байна.”гэв.

Т.Одончимэг