АПЕК-ийн сайд нарын түвшний уулзалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-11-16 15:11:59

МАНИЛА. /NHK/. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн орнуудын сайд нар бүс нутгийн эдийн засгийг дэмжих арга замыг хэлэлцэж байна.

АПЕК-ийн орнуудын сайд нарын түвшний хуралдаан өнөөдөр Филиппиний нийслэл Манила хотод эхэлжээ. Уг уулзалтад 21 орны Засгийн газрын гишүүд оролцож байна.

Чөлөөт худалдааны “Номхон далай дамнасан түншлэл”-ийн гэрээний тухай өргөн хүрээний хэлэлцээрийг өнгөрсөн сард байгуулсантай холбогдуулан Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын дунд хөрөнгө оруулалт, худалдааг чөлөөтэй болгохыг уриалахаар АНУ, Япон тохиролцжээ.

Гэвч тэдний уриалга БНХАУ-ын эсэргүүцэлтэй нүүр тулж болзошгүй гэж шинжээчид үзжээ. Учир нь БНХАУ “Номхон далай дамнасан түншлэл”-ийн гэрээнд нэгдээгүй юм.

Ази-Номхон далайн бүс нутаг дахь дэд бүтцийн төслүүдийн өсөн нэмэгдэж буй эрэлтийн талаар АПЕК-ийн орнуудын сайд нар хэлэлцэх төлөвтэй байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ