Сэжигтэй тохиолдолд ажиллах үзүүлэх сургалтыг анх удаа хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас энэ сарын 15-нд өөрийн боомт дээрээ “Шувууны томуугийн хүний өвчлөл” сэдвээр цагийн байдал зарлаж, үзүүлэх сургалтыг зохион явууллаа.
Тус Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба нь төмөр замаар халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед хэрхэн хариу арга хэмжээ авч ажиллах талаар ийнхүү үзүүлэх сургалт зохион байгуулсан юм.
Энэхүү үзүүлэх сургалтад Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, аймгийн ОБГ-ын бие бүрэлдэхүүн, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, аймгийн МХГ, УБТЗ-ын Сүхбаатар өртөө, Хилийн цэргийн 0101-р анги, Гааль зэрэг газрууд хамтран оролцлоо.
Ийм төрлийн үзүүлэх сургалтыг Сүхбаатар боомт дээр анх удаа зохион байгуулж байгаа юм байна. Хэрэв энэ мэт сэжигтэй тохиолдол гарвал хэрхэн бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллахыг энэ удаагийн сургалт харуулсанаараа өндөр ач холбогдол өгч байгаа аж.
Үзүүлэх сургалтын дараа сургалтад оролцсон мэргэжлийн байгууллагууд болзошгүй эрсдэл гарсан тохиолдолд хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцан цаашид ажлын уялдаа холбоогоо хэрхэн сайжруулах талаар зөвлөлджээ.
Энэхүү үзүүлэх сургалтын сэдэв нь “Монгол Улсын иргэн Дорж овогтой Мөнхцэцэг 31 настай эмэгтэй “А” гэх шувууны аж ахуйд захирлаар ажилладаг. ОХУ-ын Эрхүү хотын “Х” гэх шувууны аж ахуйтай өндөг, тахианы дэгдээхий импортлох гэрээ байгуулахаар энэ сарын 10-ны өдөр Сүхбаатар боомтоор суудлын 363-р галт тэргээр зорчин, Эрхүү хотод очсон. Тэрээр тэнд тав хоног ажиллан тус аж ахуйн үйл ажиллагаа болон тоног төхөөрөмж, тахианы байрыг үзэж судалжээ. Улмаар иргэн Д.Мөнхцэцэг энэ сарын 15-ны өдөр Эрхүү-Улаанбаатарын чиглэлийн 364-р галт тэрэгний 1-р купейнд зорчихдоо халуурч байгаа тухай вагоны үйлчлэгчид хэлсний дараах цагийн байдал дээр ажилласан” явдал байлаа.

Ч.Отгонцэцэг