Тэнэмэл байдлаар хоноглодог хүмүүсийг олж тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас эзэнгүй байшин, балгас, орон сууцны орц хонгил, траншейн, айл хунараар амьдардаг, гэр оронгүй, тэнэмэл байдлаар хоноглодог хүмүүсийг олж тогтоох ажлыг алба хаагчдынхаа хүчээр зохион байгуулсан байна.
Энэхүү арга хэмжээний явцад эзэнгүй байшин, балгас, орон сууцны орц хонгил, траншейн, айл хунараар амьдардаг, гэр оронгүй, тэнэмэл байдлаар хоноглодог, насанд хүрсэн 19 хүн, хараа хяналтгүй хоёр хүүхдийг илрүүлэн олж тогтоожээ.
Арга хэмжээний хүрээнд аймгийн Шүүх шинжилгээний алба, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн газартай хамтран дээрх иргэдийн гарын хээг санд бүртгэх, иргэний бүртгэлд бүртгэлжүүлэх ажлыг хийсэн байна. Мөн тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эцэг эх, асран хамгаалагчийг нь олж тогтоох, халуун хоол, цайгаар үйлчлэх зэрэг ажлуудыг авч хэрэгжүүлжээ.
Цаашид Цагдаагийн газраас төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран гэр оронгүй, тэнэмэл, хараа хяналтгүй иргэдийг нийгэмшүүлэх, түр хамгаалах байрны асуудлыг холбогдох газруудад танилцуулан шийдвэрлүүлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах ажлыг төлөвлөөд байгаа ажээ.
Энэхүү ажлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн байгууллагад даалгасан ажлыг хэрэгжүүлэх, мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу зохион байгуулсан байна.

Ч.Отгонцэцэг