Сэлэнгэ аймаг зөөврийн дижитал рентген аппараттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-17 19:12:28
Сэлэнгэ /МОНЦАМЭ/.  Сэлэнгэ аймагтявуулын хэлбэрээр оношлогоо хийдэг дэвшилтэт технологи бүхий зөөврийн дижитал рентген аппарат хүлээн авах ёслолын үйл ажиллагаа  Жавхлант суманд боллоо.
Энэхүү аппаратыг Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Глобал сангаас олгож байгаа юм. Нэг бүр нь 130 мянган ам.долларын өртөг бүхий энэхүү аппарат Монгол Улсад таван ширхэг ирсний нэгийг нь ийнхүү Сэлэнгэ аймаг авлаа.
Энэхүү аппаратыг малчны суурьт хүртэл зөөж, үйлчлэх боломжтойгоороо маш  давуу чанартай юм. Орчин үеийн өндөр хүчин чадалтай зөөврийн аппарат дээр ажиллах мэргэжилтнүүдийг хоёр өдрийн турш Америк эмч нар сургаж бэлтгэжээ.
Зөөврийн дижитал рентген аппаратын анхны үйлчлүүлэгч нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэд байлаа.
Тус аппаратын онцлог нь зөвхөн цээжний хөндий, уушиг хараад зогсохгүй бүх төрлийн гэрлийн оношлогоог хийх боломжтой багаж бөгөөд өдөрт 2ОО хүнд үзлэг хийх хүчин чадалтай юм. 
Сэлэнгэчүүд 2020-2024 он гэхэд сүрьеэгүй Сэлэнгэ болохын төлөө зорьж яваа энэ үйлсэд энэхүү зөөврийн оношлогооны аппарат чухал үүрэгтэй ажээ. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ