Энэ онд 1100 гаруй иргэнийг ажилд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-18 21:27:56
Хөвсгөлд /МОНЦАМЭ/ Хөвсгөлд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас энэ онд 1140 иргэнийг ажилд зуучилсан нь өмнөх оны мөн үеэс 2.2 дахин их буюу 527 иргэнээр нэмэгджээ. Харин ажил хайгчаар бүртгэгдсэн 966 байгаагийн 54.8 хувь буюу 529 нь эмэгтэйчүүд байна.
Ажилгүй иргэдийн тоо өмнөх оноос 26.3 хувь буюу 254 хүнээр буурсан бол ажлын байрны захиалгын тоо 1523 байгаа нь өмнөх оны мөн үеэс 39.0 хувиар их байна. Захиалга өгсөн иргэдээс ХАА, ойн аж ахуй, загас барилт,  ан агнуурын салбарт 22.7 хувь буюу 345, боловсролын салбарт 21.6 хувь буюу 329, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалалын салбарт 16.4 хувь буюу 249, үйлчилгээний бусад үйл ажиллагаа 12.6 хувь 191, барилгын салбарт 7.4 хувь буюу 113, боловсруулах үйлдвэрийн салбарт 4.9 хувь буюу 75 иргэн захиалга өгөөд байгаа ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ